Internet Explorer is not supported. Please upgrade to a more modern browser.
Манай серверт тоглогчидод туслах, дүрмийг сануулах, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх Helper хэрэгтэй байна.
Манай сервер өнөөдрөөс эхлэн Survival серверээ асааж байна. Өнгөрсөн 4 сараас хойш бид маш их хичээн ажилласан бөгөөд энэ хугацаанд VPS хакдуулж, панелийн асуудлаас болж их цаг алдсан ч бүхнийг эхнээс нь хийж, өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Бидний эхний сервер бол Survival. Хэрэв та биднийг Exocraft үеэс мэддэг бол бид бусдын дүрмээр явдаггүй гэдгийг ойлгож байгаа байх. Survival v1-ийн хувьд land үүсгэж, хөгжихөд түлхүү анхаарсан. Өөрөөр хэлбэл нэгэн хэвийн land үүсгээд юу хийж байгаагаа ч мэдэхгүй тоглох биш, илүү creative байдлаар хандаж, өөрийн ертөнцийг бүтээх нөхцөлийг та бүхэнд бүрдүүлсэн. Claim хийх бүрд мөнгө авах, татвар төлөх зэрэг залхмаар зүйлсийг болиулсан. Дээр нь залхмаар бороо, phantom-ийг болиулсан. Мөн 30 Rank Up болон сонирхолтой зүйлс та бүхнийг хүлээж байна. Серверийн whitelist унтарсан бөгөөд одоо ороод тоглож болно мөн найзуудаа урихаа мартваа!
Server IP: mc.hazerot.com
Java Version: 1.21.4-с дээш бүх хувилбар