Манай админууд бол сайн дураараа ажиллаж, Hazerot Network-г аюулгүй, зугаатай газар байлгахын төлөө цагаа зориулдаг хүмүүс юм. Тэдний гаргасан шийдвэрт хүндэтгэлгүй хандах, доромжлохыг хориглоно. Хэрэв та биднийг үнэхээр зохисгүй буруутай үйлдэл гаргасан гэж бодож байгаа бол Discord дахь санал хүсэлтийн хэсэг эсвэл тусламжийн хэсэгт тикет нээн "Staff Report" хэсгээр дамжуулан бидэнд мэдэгдээрэй.
Тоглогч өөрийгөө эсвэл бусад тоглогчийг шийтгүүлэхээс хамгаалахын тулд админыг санаатайгаар төөрөгдүүлэх, хуурах, худал хэлэх үйлдэл хориглоно. Мөн хэн нэгнийг санаатайгаар гүтгэх нь ч энэ ангилалд хамаарна.
/helpop, тусламжийн тикет систем эсвэл админуудыг дэмий зүйлээр төвөгшөөх, буруу зорилгоор ашиглах үйлдэл хориотой.
Спам хэд хэдэн хэлбэртэй байдаг:
Хэтэрхий хараал хэлэх, тоглогчдыг байнга доромжлох, чиглэсэн болон гутаасан, доош нь хийсэн харилцаа үүсгэх зэрэг үйлдэл хориотой.
Зохисгүй агуулга гэдэгт хууль бус зүйлс, хар тамхи, бэлгийн шинжтэй зүйл, 18+ насанд хүрэгчдийн агуулга зэрэг хамаарна.
Энэ дүрмийг манай админууд өөрсдийнхөөрөө шийднэ.
Хэрэв тоглогч хэн нэгэн рүү доромж хэлбэрээр ямар нэгэн зүйл хэлэх, эсвэл хамгаалагдсан шинж чанартай холбоотойгоор (жишээ нь хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, үндэстэн, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл зэрэг) аливаа хүнийг доромжлох, ялгаварлах үйлдэл хийвэл энэ дүрэм зөрчсөнд тооцогдоно.
Үүнд: Жинхэнэ доромж үгнүүд Хачирласан, товчилсон, эсвэл өөрчилсөн хэлбэрээр Сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх үг хэллэг бүгд хамаарна.
Жишээ: “N” үгийн ямар ч хэлбэр (зөөлөн, ширүүн, өөр үгтэй нийлүүлсэн, наргиан мэтээр хэлэх гэх мэт) бүгд хориотой.
Энэ нь зар сурталчилгаа хийх нь ийм зүйлсийг хэлнэ:
Манай админууд ямар агуулгыг хориглох зар сурталчилгаа гэж үзэх эсэхийг шийдэх эрхтэй.
Зөвшөөрөгдсөн зар сурталчилгааны жишээ: Player Warps, дэлгүүрүүд, эвентүүд
Social Media-д Hazerot Network эсвэл Minecraft-тэй холбоотой постууд: YouTube, Twitch гэх мэт
Жишээ: Hazerot Network сервер дээр хийсэн “тоглоомын” видео
Жишээ: Юм барих заавар эсвэл Redstone-р ямар нэгэн зүйл хийх гэх мэт
Хэрэв чат дээр дараах төрлийн линк хуваалцсан бол: Зохисгүй вэбсайт Хакерын клиент татаж авах линк агуулсан гэх мэт
→ Энэ нь хориотой.
Тоглогч өөрийн хувийн мэдээллээ (жишээ нь гэрийн хаяг, овог нэр, утасны дугаар гэх мэт) олон нийтэд дэлгэвэл энэ дүрмийг зөрчсөнд тооцогдоно.
Тоглогч манай серверт ямар нэгэн алдаа буюу эксплойт-ыг санаатайгаар ашигласан бол энэ дүрмийг зөрчсөнд тооцогдоно.
Энгийн жишээнүүд (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):
‼️ Хэрвээ та ашиглаж болох ямар нэгэн алдаа олсон бол яаралтай мэдээлэх шаардлагатай. Бид танд алдаа олсон учраас тоглоомон дээр айтэмээр шагнах болно.
Хоёр тоглогч хоорондоо ярилцан тохироод ямар нэгэн зүйлийг солилцохоор болоход нэг нь нэгнийгээ мэхлэх амласан зүйлээ өгөхгүй байх гэх мэт.
Жишээ: Auction House дээр хуурамч нэртэй chest (rename хийсэн) зараад, дотор нь жинхэнэ зарагдаж буй зүйл байхгүй байх.
Хэрвээ тоглогч дүрэм зөрчсөн бол нэн даруй мэдэгдэж байх хэрэгтэй.
📌 3 сараас дээш хугацааны өмнө болсон зүйлсийн нотолгоог бид хүлээж авахгүй. Мэдээж баримттай байж тухайн тоглогчыг шийтгэх учраас репорт хийхээс өмнө баримтаа цуглуулсан байх шаардалгатай.