Global Rules
Манай серверт шударга байдал, найрсаг уур амьсгал ноёлдог учраас бид дүрмийг хэрэгжүүлдэг.
Дүрмийг дагаж мөрдвөл бүх тоглогчид адилхан боломжтой тоглож, хөгжилтэй байх болно.
Дүрмийг зөрчсөн тохиолдолд анхааруулга эсвэл шийтгэл авах боломжтой тул тоглогч бүр дүрмээ уншиж ойлгох хэрэгтэй.
Клиент (Client Modifactions)
Hazerot Network дээр клиент ашиглах тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
Alt Accounts
Hazerot Network дээр alt акаунтыг ямар зориулалтаар ашиглаж болох тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
Staff-ийг үл хүндэтгэх
Манай staff-ууд сайн дураараа цаг заран ажилладаг хүмүүс тул Hazerot Network-г сайхан орчин байлгах гэж их хичээдэг.
Тэдний гаргасан шийдвэрт хүндэтгэлгүй хандах хэрэггүй.
Хэрэв алдаа гаргасан гэж бодож байвал Discord дээр #support сувгаар support ticket эсвэл Staff Report ашиглан мэдэгдээрэй.
Staff-д худлаа хэлэх
Хэрэв тоглогч өөрийгөө эсвэл бусдыг шийтгэлээс хамгаалахын тулд staff-д санаатайгаар худлаа хэлж, төөрөгдүүлж, хуурах, эсвэл өөр тоглогчийг буруутгах оролдлого хийвэл шийтгэлтэй.
Шийтгэлээс зугтах
- Mute: Mute хийлгэсэн тоглогч тэмдэг, alt аккаунт, команд гэх мэт ашиглан шийтгэлээс зугтах
- Ban: Ban хийлгэсэн тоглогч өөр аккаунтаар тоглож бангаас зугтах
Хэрвээ шийтгэлээс зугтвал ахин серверт орж чадахгүй болтол бид IP бан хийх болно.
Support-ийг буруу ашиглах
Тоглогч support нээж асуудлаа хэлэхгүй орхих, мөн staff-уудын цагийг үрсэн үйлдлийг санаатай хийвэл шийтгэлтэй.
Спам
Ямар ч хэлбэрийн спам хориотой. Үүнд:
-
Түргэн дарааллаар олон мессеж илгээх
-
Caps-ийг хэтрүүлэн хэрэглэх
-
Чатыг утгагүй эсвэл давтагдсан тэмдэгтээр дүүргэх
-
Бусдыг спам хийхийг уриалах
-
Команд (жишээ нь /pay) давтан ашиглах зэрэг орно.
Мөн олон аккаунтаар join message идэвхжүүлж, trigger хийх нь хориотой.
Зохисгүй контент
Хууль бус үйлдэл, мансууруулах бодис, сексийн шинж агуулга зэрэг нь зохисгүй контентод тооцогдоно.
Шийтгэлийг staff-ууд өөрсдийн дүгнэлтээр хэрэгжүүлнэ.
-
Чат: Чат дээр зохисгүй зүйл бичих
-
Линк: Зохисгүй контент руу чиглэсэн линк илгээх
-
Барьсан зүйлс (builds): Зохисгүй хэлбэр дүрстэй байшин барилга
-
Эд зүйлс: Эд зүйлийг зохисгүй нэрээр нэрлэх
-
Skin: Зохисгүй skin
-
Хэрэглэгчийн нэр: Зохисгүй нэр сонгох
-
Nickname: Зохисгүй nickname ашиглах
Ялгаварлан гадуурхалт
Бусдыг арьс өнгө, нас, хүйс болон тэдний бэлгийн чиг баримжаагаар доромжлохыг хатуу хориглоно. Бидний бүтээсэн энэхүү сервер хүн бүхэнд тэгш байдлаар нээлттэй бөгөөд энд хэн нэгэн нь давуу эрх эдлэх ёсгүй. Бусдыг гадуурхаж өөр байдлаар нь доромжлох нь өөрийгөө доош хийж байгаа зүйл юм.